• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48913.9

( -79.74 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48913.9 -79.74
MSE A Индекс 18775.23 0
MSE B Индекс 15039.41 0

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-04 15:25:56

Энэ өдөр нийт 11,903,602,926 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-11-04 11:03:24

2024 оны 10 дугаар сарын 28-наас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд өдөрт дунджаар 54,007,835,038.086 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-01 17:24:33

Энэ өдөр нийт 156,878,221,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-04 15:25:56

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 190,951,786 төгрөгийн үнийн дүн бүхий 556,025 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто импекс ХК (AOI +14.95%), Монноос ХК (MNS +14.90%), Айтүүлс ХК (ITLS +2.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -13.17%), Крипто Үндэстэн ХК (CNF -12.88%), Женко тур бюро ХК (JTB -12.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 97,933 ширхэг нэгж эрх 10,779,883 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 39,944,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа нийт 30 ширхэг үнэт цаас 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,640,915,200 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52% агууламжтай төмрийн хүдэр 222,750 ам.доллар буюу 758,862,473 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 369,600  ам.доллар буюу 1,259,149,584 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 11,903,602,926 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 48,913.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,345,862,347,866 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ