• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-06 16:10:02

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 546,665,408 төгрөгийн үнийн дүн бүхий 1,874,869 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гурил ХК (GUR +14.99%), Улаансан ХК (UNS +14.98%), Багануур ХК (BAN +11.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нако түлш ХК (NKT -15.00%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.98%), Махимпекс ХК (MMX -12.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 418,506 ширхэг нэгж эрх 405,306,512 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,804 ширхэг үнэт цаас 880,400,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 41,000 ширхэг үнэт цаас 338,250,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 2,170,621,920 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 49,636.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,820,662,105,813 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ