• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭЭЛЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2024-12-16 14:22:03

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулах зорилгоор Худалдаа Хөгжлийн Банктай хамтран 50 сая ам.доллар хүртэл зээлийн гэрээ байгуулсан байна.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид энэхүү зээлийг Баянхөндий алтны төслийн олборлолтын бэлтгэл ажил болон үйлдвэрийг ашиглалтад оруулахад зарцуулах бөгөөд 2025 оны дунд үе гэхэд анхны алтыг үйлдвэрлэн, гуравдугаар улиралд алтны олборлолтыг тогтворжуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь үйлдвэрлэлийн эхний үе шатанд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангана. Одоогоор боловсруулах үйлдвэрийн барилгыг дээвэрлэх, битүүлэх, 2025 оны 1-р улиралд механик, цахилгааны ажлуудыг дуусгахаас өмнө чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн барилга байгууламжуудыг эцэслэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн эхний жилийн олборлолтыг дэмжих 13,700 метрийн хүдрийн хяналтын өрөмдлөгийг гүйцэтгэн, нэгдсэн хаягдлын сангийн байгууламжийн эхний үе шатны бүтээн байгуулалтыг энэ сард эцэслэх хуваарьтай байгаа ба 2025 оны хоёрдугаар улиралд алт олборлолтыг эхлүүлэх боломжтой" хэмээн мэдэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ