• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны  өдрийн  339 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалын дагуу "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн II транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.

“ТЖТБ” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар транчийн нийтэд санал болгон гаргаж буй 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 /нэг зуу/ ам.долларийн нэрлэсэн үнэтэй, 4,000,000 /дөрвөн сая/ ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 /дөчин мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

"Green Recycle" бондыг нийтэд санал болгох үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны арилжааны системд нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ