• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-23 16:50:58

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 288,496,264 төгрөгийн үнийн дүн бүхий 557,205 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +8.27%), Талх чихэр ХК (TCK +6.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -11.53%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.46%), Гурил тэжээл Булган ХК (GTJ -7.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 25,351 ширхэг нэгж эрх 20,631,386 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,351 ширхэг үнэт цаас 120,117,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,245 ширхэг үнэт цаас 124,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600  ам.доллар буюу 12,038,931,828 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,504,600  ам.доллар буюу 12,038,931,828 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 24,631,608,306 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.12% хувиар өсч, 51,850.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,132,928,595,856 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ