Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” ТББ хамтран 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилт татах боломжууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар:
-
Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалт сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг,
-
Хөрөнгийн бирж дээр санхүүжилт татах боломжууд сэдвээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж,
-
Биржийн бус зах зээл дээр санхүүжилт татах арга аргачлал сэдвээр МҮЦАЭХ-ны Биржийн бус зах зээл хариуцсан ахлах менежер Г.Хаш-Эрдэнэ,
-
Тогтвортой санхүүгийн суурь ойлголт, чиг хандлага сэдвээр Тогтвортой санхүүгийн холбооны ахлах менежер Г.Янжинлхам нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ