• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-01-27 11:39:54

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Арилжааны системийн сайжруулалт: 63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал: 10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт: 6.1% 

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох: 19.5%.

Компани 2024 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 5.4 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3,754,753,600 төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна. 

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жил бүр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, холбогдох төр захиргааны байгууллагад хүргүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг мөрдөн, компанийн үнэт цаасны танилцуулгад танилцуулсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа болно.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ