• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН, УУЛ УУРХАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-01-31 19:07:21

Өнөөдөр /2025.01.31/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, сайдын зөвлөх Л.Чой-Иш, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн газрын дарга Г.Намчинсүрэн, Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар нарын төлөөллийг хүлээн авч, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үйл ажиллагаагаа танилцууллаа.

Уулзалтын үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн “Уул уурхайн бүтээгдэхүүн арилжааны өнөөгийн байдал” сэдэвт танилцуулга хийж, арилжаанд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц болон одоо хэрэгжүүлж байгаа ажлуудаа онцоллоо.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналттай холбоотойгоор арилжааны идэвх буураад байгаа хэдий ч шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, худалдан авагчдыг идэвхжүүлэх замаар арилжааг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар санал солилцов. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нэмэгдүүлэхэд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, салбар агентлагийн түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ