• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51978.16

( -990.31 -1.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51978.16 -990.31
MSE A Индекс 20042.78 -581.32
MSE B Индекс 15489.38 -65.66

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 12:13:02

Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 (хорин долоо) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд жилийн эцсийн ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. 

"БОГД БАНК” ХК 2024 ОНЫ 2-Р ХАГАС ЖИЛИЙН ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 11:50:28

"Богд банк" ХК-ийн 2024 оны 2-р хагас жилийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашиг 25,156,527,760.73 төгрөгийн 20 хувь болох 5,031,305,552.15 төгрөгийг нийт эргэлтэд байгаа хувьцаанд тооцон, нэгж хувьцаанд 4.00 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

"МОНОС ХҮНС" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 10:50:09

Тус компани 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас 37%-иар буюу 1,635,401,712 төгрөгийг нэгж хувьцаанд 4 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-14 17:26:48

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 1,826,900,665 төгрөгийн үнийн дүн бүхий 5,578,825 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр-Ачлал ХК (ACL +14.95%), Техник импорт ХК (TEX +14.94%), Эрээнцав ХК (ECV +14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -13.96%), Багануур ХК (BAN -12.13%), Шивээ овоо XK (SHV -10.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,074 ширхэг нэгж эрх 9,572,303 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг үнэт цаас 7,200,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,742,400 ам.доллар буюу 6,026,822,208 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,939,035,683 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.71% хувиар өсч, 53,910.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,733,998,474,356.50 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ