• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СҮҮ" ХК 2024 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18 10:03:16

"Сүү" ХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, "Сүү" ХК-ийн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.13.16 дахь хэсэг, 11 дүгээр бүлэг болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 04 тогтоолоор 2024 оны сүүлийн хагас жилийн эцсийн цэвэр ашгаас 1,176,943,298.51 (нэг тэрбум нэг зуун далан зургаан сая есөн зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 3.43 (гурван төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг "Сүү" ХК-ийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ