• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-26 15:25:11

2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 542,483,830 төгрөгийн үнийн дүн бүхий 960,252 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 31 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Улаансан ХК (UNS +12.77%), Мик холдинг ХК (MIK +6.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин говь ХК (JGV -15.00%), Түшиг Уул ХК (TUS -14.87%), Дархан хүнс ХК (DHU -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,381 ширхэг нэгж эрх 1,500,321 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 250 ширхэг үнэт цаас 18,750,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 562,734,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.08% хувиар өсч, 52,049.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,297,388,812,148 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ