2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 500,150,586 төгрөгийн үнийн дүн бүхий 1,637,601 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 34 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Техник импорт ХК (TEX +14.96%), Хөх ган ХК (HGN +11.67%), Силикат ХК (SIL +9.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -12.50%), Жуулчин дюти фрий ХК (SUL -11.02%), Монгол Базальт ХК (MBW -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,211 ширхэг нэгж эрх 3,647,243 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 461 ширхэг үнэт цаас 23,077,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 25,774 ширхэг үнэт цаас 250,007,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 7,321,600 ам.доллар буюу 25,374,395,904 төгрөгөөр,
-
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 9,535,242 ам.доллар буюу 33,046,192,846.98 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 3,660,800 ам.доллар буюу 12,687,197,952 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,464,320 ам.доллар буюу 5,074,879,180.8 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.64% хувиар буурч, 52,433.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,410,439,863,641 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ