Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох шалгалтыг Мэргэжлийн холбооны сургалт, Мэргэшлийн зөвлөлийн шалгалттай хамтатгах тухай шийдвэр гаргалаа.
Ингэснээр Мэргэшлийн зөвлөлөөс олгосон “Үнэт цаасны зуучлал”-ын үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдэд тухайн компанийн хүсэлтийг харгалзан МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох юм.
Тушаалыг энд дарж үзнэ үү.
Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ