Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 сарын 16-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.731 хувийн өгөөжтэй, 15,297,800,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 152,978 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ |
Үнэт цаасны компанийн нэр |
Тоо ширхэг |
1 |
Ти Ди Би капитал |
143,492 |
2 |
БиДиСек |
4,931 |
3 |
Дэү секьюритис Монгол |
3,070 |
4 |
Голомт секьюритис |
869 |
5 |
Зэргэд |
534 |
6 |
Гаүли |
46 |
7 |
Азиа Пасифик секьюритис |
36 |
Нийт |
152,978 |
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ