• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-19 17:22:18

Энэ өдөр нийт 2,024,365,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ  ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025-06-19 16:23:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах гэж буй “Омни Ассет II” ХБҮЦ-ны танилцуулгын арга хэмжээ 2025 оны 06-р сарын 20-ны өдөр 08:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн I давхар, “МSE hall”-д эхэлнэ.

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-03-14 16:12:30

Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт нар өнөөдөр (2025-03-14) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд:

  • Хөрөнгийн зах зээлийн салбар, бизнесийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,

  • Салбарын эрсдэлийг бууруулахтай холбогдох мэдээ мэдээлэл солилцох,

  • Судалгаа шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон олон улсын компаниудыг нэгтгэсэн, ашгийн бус, гишүүнчлэлд суурилсан байгууллага бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ