• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51215.03

( -142.56 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51215.03 -142.56
MSE A Индекс 20097.08 -59.09
MSE B Индекс 15060.96 56.91

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-14 17:36:17

Энэ өдөр нийт 361,583,399 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-03-14 17:12:10

Байгууллагын вакум цонх солих, засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-03-14 17:09:33

Аж ахуйн нэгж, байгууллагын “Эрүүл мэндийн даатгал”-д хамруулах үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-14 17:36:17

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 342,701,674 төгрөгийн үнийн дүн бүхий 652,713 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +9.32%), Ариг гал ХК (EER +6.52%), Тэнгэр Даатгал ХК (TGI +3.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ган хийц ХК (GHC -14.74%), Тээвэр-Ачлал ХК (ACL -14.30%), Улаанбаатар хивс ХК (UBH -12.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,118 ширхэг нэгж эрх 927,975 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000 доллар (МНТ 17,353,750)-оор тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 361,583,399 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.28% хувиар буурч, 51,215.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,273,094,306,189 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ