• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2025-03-16 10:42:50

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт

Хурал болох өдөр, цаг: 2025 оны 4 дүгээр сарын 21–ний өдрийн 10:00 цагт

Хурал болох хэлбэр: Хосолсон (Танхим болон цахим)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  2. Компанийн 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж батлах;

  3. Компанийн үндсэн үйл ажиллагаанд ашигладаг системийн талаар авах зарим арга хэмжээний тухай;

  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин хөлсийг тогтоох тухай;

  5. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр;

  3. Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлан;

  4. Компанийн 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;

  5. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;

  6. Компанийн 2025 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал;

  7. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;

  8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

  9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл

  10. Шаардлагатай бусад материал.

Хувьцаа эзэмшигч Та 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (ЭНД ДАРЖ) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

  • Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулах, түүнчлэн Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 18–ны өдрийн 17:30 цаг байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ