• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-19 17:22:18

Энэ өдөр нийт 2,024,365,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ  ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025-06-19 16:23:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах гэж буй “Омни Ассет II” ХБҮЦ-ны танилцуулгын арга хэмжээ 2025 оны 06-р сарын 20-ны өдөр 08:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн I давхар, “МSE hall”-д эхэлнэ.

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТТЭЙ АРИЛЖАА 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2025-04-02 16:22:44

Сангийн яам нь Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл санал болгох, зах зээлийн суурь хүүг тогтоох зорилготой юм.

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нь Сангийн сайдын 2025 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарь”-ийн дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн цахим арилжааны систем www.bond.mse.mn-ээр дамжуулан зохион байгуулагдана.

Хөрөнгө оруулагчид Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэгч компаниар дамжуулан захиалга өгөх бөгөөд арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn) болон үнэт цаасны компаниудаар дамжуулан авна уу.

Засгийн газрын үнэт цаас нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн тендерийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг давуу талуудтай болно.  

Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарьтай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ