2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 341,828,594 төгрөгийн үнийн дүн бүхий 585,226 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +14.84%), Багануур ХК (BAN +11.88%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +7.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мандал Ирээдүйн Өсөлт (MFG -7.19%), Булигаар ХК (MBG -6.60%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -1.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,744 ширхэг нэгж эрх 33,049,428 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 438 ширхэг үнэт цаас 43,756,200 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 96 ширхэг үнэт цаас 9,600 ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,831,300 ам.доллар буюу 13,677,242,931 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 14,130,147,905 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 48,739.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,152,392,728,443 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ