2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 535,377,206 төгрөгийн үнийн дүн бүхий 836,571 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Талх чихэр ХК (TCK +8.24%), Э-Транс ложистикс XК (ETR +7.35%), Айтүүлс ХК (ITLS +5.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.29%), Оллоо ХК (OLL -13.04%), Говь ХК (GOV -4.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,091 ширхэг нэгж эрх 5,805,334 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,699 ширхэг үнэт цаас 169,900 ам.доллароор,
-
Багцын арилжаанд 1,333,529 ширхэг үнэт цаас 266,705,800 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 392,700 ам.доллар буюу 1,403,069,976 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.49% хувиар өсч, 49,802.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,383,349,261,333 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ