Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 оны 03 дугаар сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “2025 оны нэгдүгээр улиралд Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтийн хүрээнд манай баг хамт олон ихээхэн ахиц дэвшил гарган ажиллалаа. 2025 оны 3-р улиралд анхны алтыг олборлох төлөвлөгөөний дагуу төслийн гүйцэтгэл 92%-тай, төслийн талбайд одоогоор 700 гаруй ажилтан ажиллаж байна.”
“Бид төслийн эхний 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн ба 2-р улиралд үлдсэн дэд бүтцийн байгууламжуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнд ажилтнуудын кемпийн цогцолбор, 240 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон лаборатори багтаж байна. Боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц 90%-тай байгаа бөгөөд шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, туузан дамжуулагч, бутлах болон нунтаглах хэсгүүдийн угсралтыг бүрэн дуусгах ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн, уурхайн тоног төхөөрөмж төслийн талбайд ирж эхэлсэн ба операторуудын сургалт, хөрс хуулалтын ажил удахгүй эхэлнэ" хэмээн мэдээлжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ