"Мандал даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4 болон 49.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Мандал даатгал" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 25/007 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 5 (тав) хүртэл хувь буюу 31,215,080 ширхэг энгийн хувьцаанаас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар болсон байна.
Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал дараах тогтоолын хавсралтад заасан нөхцөлийн дагуу хувьцаагаа худалдан авч халааслахаа мэдэгдсэн.
Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ