• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 09:29:44

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2025.06.20) “ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-ыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор, "Омни капитал ББСБ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Энэхүү ХБҮЦ нь 2025 он гарснаас хойших биржээр арилжаалагдах анхны ХБҮЦ бөгөөд “Омни ассет хоёр ТЗК” ХХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 140,000 ширхэг 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ:

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бусад бүтээгдэхүүнээс юугаар ялгаатай вэ гэвэл цаана нь баталгаатай хөрөнгө байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад эрсдэл бага, ямар нэг асуудал үүслээ гэхэд хөрөнгө оруулагчдын мөнгө тухайн хөрөнгөөр баталгаажсан байдгаараа онцлог.

Үнэт цаас гаргагчийн өнөөдрийн танилцуулгаас 2022, 2023 онд гарсан ХБҮЦ-аас 2022 оны төлөлт 100 хувь хийгдсэн бол 2023 оных 24 сарын хугацаатай гарсан учраас эхний жилийнх 50 хувь төлөгдсөн. Жилийн эцэст үлдсэн 50 хувь нь төлөгдсөнөөр бүтэн төлөлт дуусах эрсдэлгүй үйл явц үргэлжилж байгаа мэдээлэл авлаа.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг энэ удаа “ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-ны танилцуулгатай сайтар танилцан, хөрөнгө оруулалтын зөвлөхүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, энэхүү өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж үр ашгаа хүртээрэй гэж уриалж байна” гэв.

“ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-ыг зах зээлд танилцуулах, хөрөнгө оруулагчдад санал болгох үйл явцад үндсэн андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

“ХБҮЦ нь хувьцааны нэгэн адил зах зээлд арилжаалагддаг ч, тогтмол хүүгийн өгөөжтэй, хугацаатай, эргэн төлөлтийн баталгаатай байдгаараа давуу талтай.

Ялангуяа эрсдэлийг багасгах, урт болон богино хугацааны санхүүгийн зорилгоо биелүүлэхийг зорьж буй хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой” болохыг үнэт цаас гаргагчийн зүгээс мэдээллээ.

“ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн /ажлын 5 хоног/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах “ОМНИ АССЕТ II ХБҮЦ-ны урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байна.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ