“Монголын хөрөнгийн бирж” ТӨХКомпанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 225 тоот тушаалаар 2014 онд хувьцаа нь хамгийн идэвхтэй арилжигдсан, зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр, тогтмол ашиг олгодог, мэдээллийн ил тод байдлыг ханган ажилладаг үзүүлэлтээр “АПУ” ХК, “Говь” ХК-ийг “Шилдэг хувьцаат компани” -иар, Мэргэжлийн зуучлалын үйлчилгээ, хувьцааны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааны үнийн дүнгийн хэмжээгээр нийт гишүүн үнэт цаасны компаниудыг тэргүүлсэн “Би Ди Сек” ҮЦК, “Ти Ди Би капитал” ҮЦКомпаниудыг “Шилдэг үнэт цаасны компани”-иар тус тус шалгаруулж өргөмжлөл олголоо.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ