2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон гишүүд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, “Цан” цохиж 4884 дахь удаагийн арилжааг нээж, уулзалт ярилцлага хийлээ.
Тус уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, ойрын үед хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ