Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 230 тоот тушаалын дагуу үнэт цаасны арилжааны Millennium Exchange системд нээлтийн дахин дуудлага арилжаа /Re-Opening auction call/-ны үргэлжлэх хугацааг 5 минут болгон өөрчилж, динамик баримтлах ханш буюу хамгийн сүүлд хийгдсэн хэлцлийн ханшнаас 5 хувиар өсч, бууран хэлцэл биелэх тохиолдолд үүсдэг дуудлага арилжааг 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн явуулахаар боллоо.
Тушаалыг энд дарж үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ