• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49517.72

( 580.7 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49517.72 580.7
MSE A Индекс 18170.19 134.83
MSE B Индекс 14545.51 101.77

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-01 10:25:16

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор эхлэв.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-30 17:35:28

Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 30) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай

04-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-30 17:03:56

Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЧ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БАЙГУУЛАГДСАНЫ 21 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2011-12-20 00:00:00

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 21 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе үеийн ажилтнууд, өдгөө ажиллаж буй хамт олон, хамтран ажиллагч байгууллагууд, нийт ард түмэндээ чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье. 2011 он бол Монгол улсын хувьд, ялангуяа хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн бидний хувьд арвин их амжилтаар дүүрэн жил байлаа. Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад нийцүүлэх их ажлыг эхлүүлж Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншүүд боллоо. Түүнчлэн өнгөрч буй 2011 онд бид түүхэнд байгаагүй их хэмжээний арилжаа хийлээ. Сүүлийн хэдэн жилд зогсонги байдалд ороод байсан анхдагч зах зээлийн болон компанийн бондын арилжаа энэ онд мөн явагдсан амжилтаар бид 21 жилийн ойгоо угтаж байна. Их хөгжил, их бүтээн байгуулалт, шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж буй нийт харилцагч хөрөнгө оруулагч, мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагчид та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, Монголын Хөрөнгийн Биржийн

Гүйцэтгэх захирал Х.АЛТАЙ