• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49594.47

( 549.53 1.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49594.47 549.53
MSE A Индекс 18141.02 179.88
MSE B Индекс 14642.12 16.85

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ СЕКЮРИТИС ҮЦК” ХХК-ИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2015-02-02 08:44:14
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 18 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг  гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан. 
 
“Монгол секюритис ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот тушаалаар арилжаанд оролцох эрхийг сэргээлээ. 
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ