Өнгөрсөн баасан, бямба гаригт “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгуулж, нийт 6300 хүнд нэг цэгийн үйлчилгээг үзүүллээ.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд: иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлаарх мэдээлэл өгч, ягаан цэнхэр тасалбартай холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж, хөрөнгө оруулалтын зөвлөгөөг өгч үнэт цаасны зах зээлтэй холбоотой иргэдийн сонирхсон бүх асуулт, санал хүсэлтэд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хариулт өгч ажиллалаа.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ