Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдрийн арилжаа 10:00 цагт эхлэх боломжгүй болсон билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот албан шаардлагад “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, төлбөр тооцоо гүйцэтгэх банкны дотоод журам, гэрээний зохицуулалтууд бүрэн хийгдэж дуусах хүртэл үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоог “Т+3” горимоор хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Иймд Монголын хөрөнгийн бирж нь өнөөдрийн арилжааны цагийг сунгаж 13-15 цагийн хооронд явуулахаар боллоо.
СЗХ-ны улс байцаагчийн албан шаардлагыг энд дарж үзнэ үү.
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ