“Гермес” ХК-ын 2014.08.08-ны өдрийн ТУЗ-ын 13 тоот тогтоолоор 2014 оны хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6 төгрөг 11 мөнгө хуваарилахаар шийдвэрлэж байсан билээ.
Тус компанийн ТУЗ-ын хурал 2015.02.12-ны өдөр хуралдаж, 02 тоот тогтоолоор 2014 оны жилийн эцсийн нийт цэвэр ашгийн 95% буюу 320,000,000.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 4 төгрөг 07 мөнгөөр хуваарилахаар болсон байна.
Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2015 оны 4-р сарын 15-ны өдөр хуралдуулахаар болжээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ