Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 3 сарын 17-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.00 хувийн хүүтэй, 532,300,000.00 төгрөгийн үнийн дүнтэй нийт 5,323 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Тэнгэр капитал ҮЦК | 351,000,000 |
2 | Дэү Секьюритис ҮЦК | 124,000,000 |
3 | Зэргэд ҮЦК | 36,900,000 |
4 | БиДиСек ҮЦК | 19,500,000 |
5 | Стандарт Инвестемнт ҮЦК | 900,000 |
Нийт | 532,300,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ