• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

2015-04-08 10:39:01
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 1 дүгээр улиралд нийт 61 удаагийн арилжааг зохион байгуулж, 14 сая ширхэг үнэт цаасыг 111.7 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Арилжааны үнийн дүнг 2014 оны мөн үетэй харьцуулахад 20.97 дахин өссөн бөгөөд өдөрт дунджаар 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээг хийлээ. Мөн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаадын иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн нь 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар нэмэгдсэн байна.
Ингэснээр МХБ энэ оны 1 дүгээр улиралд нийт 361,615,230.12 төгрөгийн орлого олж  261,200,062.89 төгрөгийн зардал гаргасан байна. Үүнээс цалин, түүнтэй холбогдох зардалд нийт 171,913,344.11 төгрөг, ашиглалтын болон бусад зардалд 89,286,718.78 төгрөг зарцуулж,  нийт 100,415,167.23 төгрөгийн ашигтай ажиллаа.

Санхүү төлөвлөлтийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ