• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БИНСЭ” ХК-ИЙН НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2015-05-07 09:57:14

“Бинсэ” ХК /хуучнаар "Баян хайрхан" ХК/ нь 2014 оны 10 сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.0 сая ширхэг хувьцаа нэмж гаргах тухай шийдвэр гаргасан бөгөөд СЗХ-ны 2015 оны 01-р сарын 28-ны өдрийн 70 тоот тогтоолоор тус нэмэлт үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржид бүртгэн, арилжих зөвшөөрлийг олгосон юм.    

Дээрх тогтоол болон үнэт цаас гаргагч компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу зохих хяналт шалгалтын ажиллагааг хийсний үндсэн дээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 128 тоот тушаалаар “Бинсэ” ХК-ийн нэмж гаргаж буй 1.0 сая ширхэг энгийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэн авч, тус компанийн нийт хувьцааны тоог 2,268,320 ширхэг болгон бүртгэлд өөрчлөлт оруулаад байна.

Компанийн нэмж гаргах 1.0 сая ширхэг хувьцааг дараах байдлаар санал болгон, арилжихыг СЗХ-ноос зөвшөөрөөд байгаа юм. Үүнд:

1.    200,000 ширхэг хувьцааг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Батзаяад хувьцаанд хөрвөх зээлийн гэрээний дагуу хаалттай хүрээнд эзэмшүүлэх,
2.    300,000 ширхэг хувьцааг хаалттай хүрээнд СЗХ-ны тогтоолын хавсралтанд заасан нэр бүхий 44 хөрөнгө оруулагчид санал болгох,
3.    500,000 ширхэг хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд санал болгож, түүнээс үлдэх хувьцааг олон нийтэд арилжих.

Компанийн үнэт цаасыг танилцуулыг энд дарж харна уу.

 

 Мэдээллийн алба  
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ