• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН Х.МОНГОЛЖИН ОХИН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ТОГЛОГЧ БОЛЛОО

2015-05-14 16:54:17

Монгол улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Монголын хөрөнгийн биржээр зочилж, Засгийн газрын үнэт цаас худалдан авах эрхийн бичгээ гардан авч Ард Секьюритиз ҮЦК дээр үнэт цаасны данс нээлгэж, тус компанийн харилцагч болсноор Монгол улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин хөрөнгийн зах зээлийн хамгийн залуу тоглогч боллоо.
Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн биржээс 2 дугаар сард зохион байгуулсан Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг арга хэмжээний үеэр Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд сая төгрөгийн ЗГҮЦ эзэмшүүлэхээр болсон юм. Мөн Олимпийн аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган үнэт цаасны данс нээлгэн хөрөнгийн зах зээлийн тоглогч болохоо илэрхийлсэн билээ.

Монголын хөрөнгийн зах зээл хөгжин дэвжих болтугай!

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ