• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.35

( 82.6 0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.35 82.6
MSE A Индекс 19400.73 83.81
MSE B Индекс 15015.2 -130.36

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРЛЭЭ

2015-05-22 15:58:18
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн бирж групп  байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хууль эрх зүй орчныг боловсронгуй болгон өөрчилж, Олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтцийг Монголд  нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд кастодианы үйл ажиллагаа зах зээлд шинээр нэвтэрлээ.
Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк кастодианы үйл ажиллагааг албан ёсоор Монголд анх эхлүүлж буйгаа зарлаж, нээлтийн ёслолын үйл ажиллагааг хийлээ.
Тус үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар оролцож, Кастодиан банк нь хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг холбодог “ГҮҮР” юм гэж тэмдэглэн хэлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Худалдаа хөгжлийн банкны зүгээс уг үйл ажиллагааг нэвтрүүлэхэд дэмжин ажилласан Монголын хөрөнгийн биржид талархал илэрхийллээ.
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран Кастодианы үйл ажиллагааг нэвтрүүлэхтэй холбоотой ахисан шатны сургалт семинарыг зохион байгуулж, мэргэжлийн дэмжлэгийг үзүүлж ирсэн юм.  
Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг найдвартай хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай тулгалт хийх, үнэт цаас хүлээн авах, шилжүүлэх, ногдол ашиг болон бусад орлогыг хүлээн авах, байршуулах, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Тус банкны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр хил дамнасан үнэт цаасны арилжаанд оролцох, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зэх зээлд нэвтрэх, дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил, тод байдал сайжрах ач холбогдолтой юм.
 

 
 

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ