МХБ Үнэт цаасны арилжааг жигд, хэвийн, тасралтгүй зохион байгуулахтай холбогдуулан гишүүн байгууллагуудын үнэт цаасны арилжаанд оролцох мэргэжилтэн боловсон хүчний чадварыг тогтоож арилжаанд оролцох эрх олгох шалгалтыг Мэргэшлийн зөвлөлийн эрх олгох сургалт, шалгалттай хамтатгах нь зүйтэй гэж үзсэн Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны холбооны саналыг хүлээн авч Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журмыг шинчлэн баталлаа.
Дээрх журмаар МХБ гишүүн үнэт цаасны компанийн ажилтанд МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, цуцлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Журмыг арилжаанд оролцох эрх авахаар хүсэлт гаргасан болон тус эрхийг авсан гишүүн ҮЦК-ийн ажилтан дагаж мөрдөх юм.
ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХ ОЛГОХ ЖУРАМ-ыг энд дарж үзнэ үү.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ