Монголын хөрөнгийн бирж 2015 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 15,577,433,479.00 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Нийт 40 компанийн 356,545.00 ширхэг хувьцааг 577,433,479.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDS | БИ ДИ СЕК ХК | 415,295,700 |
2 | APU | АПУ ХК | 70,846,195 |
3 | TTL | ТАВАН ТОЛГОЙ ХК | 24,640,485 |
4 | BNG | БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК | 22,040,000 |
5 | NEH | ДАРХАН НЭХИЙ ХК | 6,012,800 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSEC | БиДиСек ҮЦК ХК | 941,264,020 |
2 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 50,183,708 |
3 | ALTN | Алтан хоромсог ҮЦК ХК | 36,755,734 |
4 | ZRGD | Зэргэд ҮЦК ХХК | 34,734,470 |
5 | GNDX | Гендекс ҮЦК ХХК | 15,906,995 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 150,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 15,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | TDB | Ти Ди Би Капитал ҮЦК ХХК | 14,763,200,000 |
2 | BZIN | Дэү Секьюритис Монгол ҮЦК ХХК | 222,900,000 |
3 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 11,900,000 |
4 | TNGR | Тэнгэр Капитал ҮЦК ХК | 1,000,000 |
5 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 1,000,000 |
2015 оны 6 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,364,530,411,727.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 5.07% өссөн ба MSE ALL индекс 989.97 нэгж болж 4.28%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ