• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТАЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЖЭЭ

2015-09-10 10:40:30
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Монголын Улсын Засгийн Газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсгийг Сангийн яам ахлан ажиллах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

•    Монголын хөрөнгийн бирж
•    Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв
•    Хөгжлийн банк
•    Санхүүгийн зохицуулах хороо
•    Төрийн өмчийн хороо
•    Засгийн газрын хэрэг эрхлэх газар тус тус орсон байна.

Ажлын хэсэгт Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар орж ажиллахаар боллоо.

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.
Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү

 
 Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ