-Төрийн өмчит хэдэн компанийн хувьчлал Хөрөнгийн биржээр дамжих вэ?
-2015-2016 онд төрийн зарим өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолоор баталсан. Уг тогтоолоор нийт 15 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаас есийг нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй ил тод байдлаар арилжих юм. Тухайлбал, таван цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоо, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компани багтсан.
Мөн энэ ажлыг хариуцах эзэн, хэрэгжүүлэх хугацааг нарийвчлан заасан Засгийн газрын 330 дугаар тогтоол гарсан. Сангийн сайдын тушаалаар төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн яам ахлан Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл орсон.
-Энэ ондоо багтаан хувьчлагдах хэдэн компани байгаа вэ?
-Дээрх компаниас долоог нь 2015 оны дөрөвдүгээр улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааны 30 хувийг арилжина.
-Тухайлбал?
-Таван цахилгаан станц, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компани багтаж байна.
-Эдгээр компанийн хувьчлалыг явуулах боломж Хөрөнгийн биржид бий юу. Энэ ондоо багтаж хийх эсэхэд эргэлзэж байна гэх юм?
-Төрийн шийдвэр гарсан учраас эргэлзээгүйгээр хэрэгжүүлэх ёстой. Харин энэ хувьчлал ямар нэг шалтгаанаар хойшлогдож, цуцлагдвал олон нийт болон олон улсын хэмжээнд илтгэл алдарна.
Төрийн шийдвэр гарсан учраас эргэлзээгүйгээр хэрэгжүүлэх ёстой.
Олон улс, олон нийт төрийн өмчийн хувьчлал хэрхэн явагдахыг ажиглаж байгаа. Хэрэв энэ ажил удааширч, хойшлогдвол энэ зах хэзээ ч хөгжихгүй.
Түүгээр ч барахгүй манайд орж ирэх хөрөнгө оруулалт ч зогсоно. Учир нь төрийн шийдвэрийг үл тоомсорлодог улсад хөрөнго оруулалт хийхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс хариуцлагатайгаар энэхүү ажлыг гүйцэтгэх учиртай.
-УИХ, Засгийн газрын тогтоол гарсан ажлыг хойшлуулж болохгүй биз дээ?
-Төрийн шийдвэрийг үл тоомсорловол Хөрөнгийн зах хөгжихгүй. Хамгийн гол нь хуулийг даган биелүүлснээр хөрөнгийн биржид итгэлцэл үүснэ. Нэгэнт УИХ, Засгийн газар тогтоол гарган хэрэгжүүлэх эзэн болон хугацааг тогтоосон байхад ямар нэг этгээд хойшлуулах эрхгүй.
Тиймээс тогтоосон хугацаанд нь дээрх компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр холбогдох газрууд нь хойрго хандаж болохгүй гэдгийг онцолмоор байна.
-Олон нийтэд нээлттэй арилжаа явуулна гэж байна. Бэлтгэл ажил ямар төвшинд байна?
-Нэгдүгээрт эдгээр компани сүүлийн нэг жилийн санхүүгийн тайландаа аудит хийлгэнэ. Мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэх учиртай. Түүнчлэн хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг гаргуулна.
-Эдгээр ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?
-Үндсэндээ гурван ажил хийх ёстой бөгөөд тус бүрдээ 50 орчим сая төгрөгийн зардал гарах болов уу. Нэг компани 150 орчим сая төгрөг зарцуулна гэсэн үг. Тиймээс нэг тэрбум орчим төгрөг эдийн засагт орно. Мэдээж энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж Төрийн өмчийн хороо болон Сангийн яамтай холбогдох биз ээ.
Үүний дараа андеррайтерийн гэрээ хийнэ. Энэ нь өндөр үнийн дүнтэй байдаг. Төрийн өмчит компанийн хувьцааны арилжаа жинхэнэ утгаараа явагдана.
Өөрөөр хэлбэл, дээрх компаниудын гаргасан хувьцааг 100 хувь зарах ёстой. Тэгэхээр ийм хэмжээний арилжаа хийх чадамжтай компанитай гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй гэж манай талаас үзэж байна.
-Иргэд хувьчлалтай холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?
-Үнэт цаасыг сурталчлах, олон нийтэд таниулах ажлыг андеррайтерийн компани хийх юм.
-Дээрх компанийн нийт хувьцааны 70 хувь нь төрд байх юм байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигч иргэн хэзээнээс ашиг хүртэх боломжтой вэ?

-Энэ нь үнэт цаас гаргагчийн үүрэг. Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, ногдол ашиг хүртэх, хувьцааны ханшийг өсгөх ажил нь төрд байна.
Өмнө нь 100 хувь төрийн өмч байсан бол одоо олон нийт үйл ажиллагаа болон ашиг орлогыг хянана гэсэн үг. Тэгэхээр худалдан авалт ил тод болно. Үргүй зардлаа багасгана шүү дээ. Ашиг орлогын төлөө явдаг болох юм. Хөрөнгийн зах зээлд гарсны ач холбогдол үүнд оршино. Хэрэв тухайн компани алдагдалтай ажилласан хэвээр байвал иргэдийн мөнгийг хулгайлснаас ялгаагүй болж байгаа юм.