• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙН ХУВЬЧЛАЛААР НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАЛАА

2015-09-22 13:32:04
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газрын 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн  зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Тус ажлын хэсгээс гарсан ажлын удирдамжын дагуу үнэт цаас гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх андеррайтер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах нээлтэй тендерийг Төрийн Өмчийн Хорооноос зарлалаа.
Үнэт цаас гаргахад зөвлөгөө үзүүлэх компани нь дараах төрийн өмчит компаниуд үйлчилгээ үзүүлэх юм. Үүнд:

•  "Эрдэнэтийн дулааны цахилгааны станц" ТӨХК
•  "Дарханы дулаан цахилгааны станц" ТӨХК
•  "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК
•  "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК
•  "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК
 
ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ/СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ

Төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд хувьцаа нэмж гарган, үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг явуулж түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах нөхцөлийг ханган уг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх туршлага, чадвар бүхий андеррайтер нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хуулийн этгээдтэй хамтарч консорциумын хэлбэрээр өргөдөл гаргаж, сонирхлоо илэрхийлж болно.

Сонирхлоо илэрхийлэгч доорх шаардлагыг хангасан байх. Үүнд:

  • Андеррайтер компани нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд байх Санхүүгийн зохицуулах хорооноос тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан байх,
  • Үнэт цаасны зах зээлд эзлэх байр суурь, хувьцааг олон нийтэд анхлан санал болгож амжилттай худалдсан, нэмэлт хувьцаа гаргасан туршлага, энэ талаархмэдээлэл,
  • Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг хангасан түүний хүлээн зөвшөөрсөн сонирхлын зөрчилгүй, хараат бус үнэлгээний, хуулийн, аудитын компанитай хамтран ажиллах,
  • Санал болгож буй үйлчилгээний чанар, мэргэжилтэн, хүний нөөцийн хангамж, чадвартай байх
Сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн авсны дараа сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй Андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг монгол хэл дээр бэлтгэж, дараах материалын хамт Төрийн өмчийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ. Үүнд:
 
Өргөдөл:
-Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараах зүйлийг оруулсан байх шаардлагатай:
  • Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж буй компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
  • Өргөдөл гаргагчийн санал болгож буй хамтран ажиллах түншүүдийн тухайн төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага чадавхийг баталсан байх,
  • Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхлоо илэрхийлж буй компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
  • Хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
  • Өргөдөл гаргагч хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани бол компанийн гол хувьцаа эзэмшигчдийн болон тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо /энэхүү мэдээллийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх шардлагатай/, /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
  • Сонгон шалгаруулалтад консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, консорциум болж оролцох тухай гишүүн бүрийн удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн этгээд ньСонгон шалгаруулалтад өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол, төлөөлөх эрхийг хуульд заасан журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр нотолно. Сонгон шалгаруулалтад хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх бүхий хэд хэдэн андеррайтер хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, сонгон шалгаруулалтад нэг оролцогч болж оролцоно.
 
УРЬДЧИЛАН ШАЛГАРУУЛАЛТ
Сонгон шалгаруулалтын урдьчилсан шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтухай хуулийн 36 дугаар зүйлд заасан Зөвлөх сонгох нийтлэг журмын дагуу явуулна.
 
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн этгээд /Өргөдөл гаргагч/-ийн өргөдөл нь Засгийн газраас тавьж буй хувьчлалын зорилгыг хэрэгжүүлэх чадвартай болон Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг хангаж буй эсэхийг нягталж Төрийн өмчийн хороо урьдчилан шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилан шалгаруулалтыг өргөдөл хүлээн авах эцсийн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажлын 3 /гурав/ өдөрт багтаан хийнэ.
Засгийн газраас тавьж буй хувьчлалын зорилгыг хангаж урьдчилан шалгаруулалтад тэнцсэн /хураангуй жагсаалтад орсон/ өргөдөл гаргагч нь цаашид "тендерт оролцогч” болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болно. Энэ тухай мэдэгдлийг Төрийн өмчийн хороо бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангийн аль боломжтойгоор өргөдөл гаргагчид хүргүүлнэ.Харин тендерийн баримт бичгүүдийг өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгнө.
 
Хувьцаа нэмж гаргагчтай холбоотой нэмэлт мэдээллийг 2015 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн ажлын цагт багтаан Төрийн өмчийн хорооны 417,422 тоот өрөөнөөс ирж авна уу
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү