Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49962.34 | 381.94 |
MSE A Индекс | 18180.72 | 70.69 |
MSE B Индекс | 14675.51 | 110.75 |
Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.
Түүнчлэн үйл ажиллагааг зохион байгуулагч MySteel компанитай хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх, мөн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Энэ өдөр нийт 527,538,467 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2016 оны 05 сарын 09-өөс 05 сарын 13 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 779,759,564.20 төгрөгийн арилжаа хийлээ.
Иргэд болон гишүүн үнэт цаасны компаниудын зүгээс амралтын өдрүүдэд тус системийг ажиллуулах хүсэлт манай компанид ирүүлсэн болно. Энэхүү хүсэлтийг үндэслэн манай компани шуурхай ажиллаж, системийн аюулгүй болон тасралтгүй ажиллах боломжийг хангаж чадсанаар амралтын өдрүүдэд ажиллах боломжтой болсон.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн нийт 7,395 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 5,044,459.80 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг үндэслэн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 187 тоот тушаалаар дараах хувьцаат компаниудыг оноосон нэрийг өөрчиллөө.
2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 26,253 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 17,312,723.40 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Компанийн тухай хуулийн 57.1 дэхь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.1 дэхь заалт, Хувьцаат компаний хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны тухай журмын 3.1 дэхь заалтуудад тус тус заасны дагуу “Түшиг уул” ХК-наас тендер санал зарлалаа
Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх журам”-ыг үндэслэн Компанийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхтэй.
2016 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн нийт 21,878 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 53,202,549.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.