Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49511.66 | -390.81 |
MSE A Индекс | 18094.83 | -133.02 |
MSE B Индекс | 14513.59 | -145.79 |
Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.
Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 3,852 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 1 дугаар сарын 29-ний 20 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг тус тус үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Ай Түүлс” ХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,324,263 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн II-р ангилалд бүртгэн авлаа.
“Газар сүлжмэл” ХК-нийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 10,201.91 /Арван мянга хоёр зуун нэг төгрөг ерэн нэгэн мөнгө/-ний, нийт 666,817,241.42 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит XXI хурал болох гэж байгаа тул Эрхэм Хувьцаа эзэмшигч та бүхэн 2016 оны 3-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд өөрсдийн харьяа үнэт цаасны компани дээрээ очиж, хурлын материалтай танилцана уу.
2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 3,630 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 7,383 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 14.930%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон 3 жилийн хугацаатай, жилийн 15.750%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 3 дугаар сарын 07-ны өдөр арилжаа явагдана.
“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, “Багануур” ХК-ийн төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.