Монголын хөрөнгийн биржээс уламжлал болгон зохион байгуулдаг, үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагт эхлэхээр боллоо.
Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтэн багш нар хичээлийг удирдан явуулна.
Сургалтад хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн 11-313747-109 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
.jpg)
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ