Мэдээ мэдээлэл
"МИК ХОЛДИНГ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 12 САРЫН 24-НД ЯВАГДАНА
2015-12-23 13:01:11
“МИК холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 12 сарын 24-ний 11:00 цагт Монголын хөрөнгийн биржид болно.
Тус үнэт цаасны андеррайтераар ажиллаж буй “ТиДиБи капитал ҮЦК” ХХК-ийн мэдээлснээр хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэн 5 хувьцаа эзэмшигч нийт 1,483,100 ширхэг хувьцааг худалдан авахаар болсон бөгөөд үлдэх 1,623,298 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих юм.
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ