Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай жилийн 14.941% хүүтэй, 549 ширхэг буюу 54.9 сая төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 610 ширхэг буюу 61.0 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс захиалгыг 100% буюу 54.9 сая төгрөгийн богино хугацаат, 61.0 сая төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
1. Богино хугацаат ЗГҮЦ /1 жил/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "Монсек ҮЦК" ХХК | 540 |
2 | "БиДиСек ҮЦК" ХК | 6 |
3 | "Голомт секюритиз ҮЦК" ХХК | 3 |
Нийт | 549 |
2. Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 610 |
Нийт | 610 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ