Монгол улсын сангийн яамны алба бичигт дурдсанаар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн төлөвлөлттэй холбоотойгоор Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2016 оны 5 дугаар сарын 02 өдрөөс эхлэн түр хугацаагаар явуулахгүй болсон ба арилжааг дахин явуулах тухай мэдэгдлийг тухайн үед нь албан тоотоор ирүүлэхээр болов.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр өдөр бүр явагдаж байна.
Эх сурвалж: Монгол улсын сангийн яам
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ