• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БАГАНУУР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА /Road show/ ЯВАГДЛАА

2016-06-20 10:05:08

2015-2016 онд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ-ын 70, Засгийн газрын 330 тоот тогтоолын хүрээнд “Багануур” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 6 сарын 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор олгож, 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж бүртгэн авсан.

2016 оны 6 сарын 20 өдөр "Багануур" ХК-ийн нэмэлт Үнэт цаасыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ /Road show/ Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдлаа. Тус компанийн Андеррайтер компаниар “ТиДиБи Капитал” Үнэт цаасны компани ажиллаж байна.

Дашрамд дурдахад 2015-2016 онд Монголын хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй хувьчлагдахаар 9 компани УИХ, ЗГ-ын тогтоолд тусгагдсанаас энэ оны 1 дүгээр сард “Монгол шуудан” ХК-ийн арилжаа амжилттай явагдсан бөгөөд "Багануур" ХК-ийн нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа ойрын үед явагдана.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ