“Гермес Центр” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2016 оны 08-р сарын 03-ны өдөр болж өнгөрсөн ба уг хурлаар тус компанийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашиг болох 348,922,268.76 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ 100% ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэв.
Энэхүү ногдол ашгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2016 оны 09-р сарын 05-ны өдрөөс эхлэн олгохоор болов.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ