• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

"МАХ ИМПЕКС" ХК ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА

2016-08-16 17:17:13

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Мах импекс” ХК 2016 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй тайлагналаа.

Тус компани 2015 оноос эхлэн техник технологийн шинэчлэлтийг эхлүүлж, 2016 онд хиам болон лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлтийг хийж чадсан. Мөн Европ стандартын савлагааны технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь Монголдоо төдийгүй Ази тивдээ анхдагч болж байна. Одоо ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээ экспортлох улсын тоо болон бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

“Мах импекс” ХК 2016 онд IFFA буюу Олон улсын махны салбарын хамгийн том үзэсгэлэнгээс Монгол Улсаас анх удаа өөрсдийн “Нүүдэл” болон “Дээжис” нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ алт, мөнгөн медаль хүртсэн нь тус компанийн бүтээгдэхүүнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тод илрэл болж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ